Хэрэв та бал сараа хийхээр төлөвлөж байгаа ч багахан хугацаанд тийм ч их цаг зав, эсвэл төсөв
мөнгө байхгүй бол багахан хэмжээний бал сар хийх манай аялал танд тохиоромжтой.
Энэхүү 8 өдрийн бал сарын багц нь романтик аялалын маш сайн сонголт юм.
Багцад Нийслэл Ханой хотод хуучин жийп машинаар хагас өдрийн хоттой танилцах аялал, коктейл үдэшлэг, Вьетнамын баруун хойд хэсэгт орших байгалийн дархан цаазат газар дахь хөндийгөөр аялах болон Халонг
булан дахь байгалийн гайхамшигт 1 шөнийн аялал багтсан болно.
Таныг Ханой хотын Ной Бай олон улсын нисэх онгоцны буудалд ирэхэд манай төлөөлөгч угтан авч, хотын төвд байрлах зочид буудалд хүргэж өгнө. Өдрийн үлдсэн хэсгийг та өөрийн хүссэнээр өнгөрөөх боломжтой ба орой нь та колонийн үеийн барилгад оройн зоог барина.
Вьетнамын нийслэл Ханой бол эртний, дэлхийн өвөрмөц сэтгэл татам, Азийн хамгийн гайхалтай колонийн архитектурыг хадгалсан орчин үеийн хот юм. Олон тооны нуур, цэцэрлэгт хүрээлэн нь хотод нам гүм амар амгалан уур амьсгалыг буй болгодог юм.
Ханойд хононо
Ханой хотоор хийх энэхүү аялал нь өглөөний 08.30-д зочид буудлын үүдний танхимаас эхлэнэ. Дайны үеийн жийп машинаар Ханой хотыг тойрон харуулах мэдлэгтэй эрч хүчтэй манай хөтөчтэй хамт өглөөний аяллаа хийгээрэй. Аялал нь хотын гурван талыг тойрон аялахад хэрэгтэй хөтөчийн товч танилцуулгаар эхэлнэ.
Эхлээд зөвхөн нутгийн иргэдийн мэддэг гудамж талбайтай танилцаж, хүмүүстэй уулзаж, нууц түүхтэй танилцах slaбөгөөд дараа нь Элчин сайдын яам, Ханой дуурийн театр, Лонг Биен гүүр болон бусад алдартай газрууд зэрэг Ханойн дурсгалт газруудаар дамжин Индохинагийн нийслэл хотын ногоон өргөн чөлөөгөөр аялана. Эцэст нь, хотын хамгийн том нуур болох Баруун нуурыг үзэж, "Фэнг шүй" дагуу бүрэлдэн буй болсон олон арван сүнслэг газруудын талаар олж мэдэх боломжтой. Энэхүү аялал нь таныг Ханой хотын сэтгэл хөдөлгөм аялалд хөтлөхөөс гадна цагаан хоолтон болон цагаан хоолны сонголттой уламжлалт Ханой хоолтой танилцах боломж олгоно.
Үдээс хойш – чөлөөт цаг
Орой нь таны Вьетнамын бал сарын аялал коктейлийн үдэшлэгээр үргэлжилнэ. Ханой хотын эртний өв соёлтой танилцахын зэрэгцээ нутгийн коктейл хийдэг гайхамшигт хүмүүстэй уулзаж олон төрлийн коктейл амсах боломжтой. Бидний аялал дарс, жазз хөгжимд дуртай нутгийн хүмүүсийн дунд алдартай хуучин баарнаас эхлэх бөгөөд тус газар нь 1920-иод оны жентльменүүдийн клубээс санаа авсан бөгөөд гайхамшигт коктэйл зооглонгоо мартагдашгүй мөчийг бүтээх уур амьсгалыг бүрдүүлдэг юм. Дараагийн зогсоол бол маш сонгодог боловч уран сэтгэмж дүүрэн бар болон бартендерүүд таны ууж буй зүйлийн тухай дэргэрэнгүй түүх өгүүлэх хэсэг байх болно. Энэхүү өвөрмөц газар нь чадварлаг, шилдэг барменуудын нямбай бэлтгэсэн Ханой дахь хамгийн шилдэг коктейл болон гайхам сайхан дарсны сонголтыг санал болгож байгаа ба Ханой дахь 2-3 баарнаас л олох боломжтой супер онцгой коктейль үүнд багтана.
Жич: Хо Ши Мин бунхан Даваа, Баасан гаригт бүтэн өдөр, түүнчлэн 10-р сарын 1-ээс 11-р сарын 30-ны хооронд (ойролцоогоор) жил бүр хаалттай байдаг.
Энэ өглөө та Ханой хотоос баруун тийш явж, Май Чау руу очиж (~ 4 цаг) гайхамшигтай овгийн өв соёл болох Avana Retreat-д зочилно. Халуун орны ойн гүнд гурван үндэстний дунд орших Авана нь байгаль, хүмүүсийн салшгүй холбоог илэрхийлдэг.
Тэндээ өдрийн хоол иднэ. Тариаланч болон ногоочид гайхалтай бүтээгдэхүүнийг сонгон авч зөвхөн танд зориулан тусгай аргаар таны өдрийн хоолыг бэлтгэнэ. Энэ нь зөвхөн хоолны тухай биш харин хоол нь бидний аз жаргал, эрүүл мэндийн нууцыг илэрхийлдэг гэж үздэг учир юм.
Үдээс хойно та өөрийн хүссэнээр цагийг өнгөрөөх боломжтой
Avana Retreat – Май Чау-д хононо
Сайхан өглөөний цай таныг хүлээж байгаа ба өглөөний цайны дараа манай хоёр цагийн байгалийн явган аялалаар энэ нутгийн соёл, түүхийг олж мэдэх аялал таныг хүлээж байна.
Та Тайландын тосгон, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, тайван амгалан хөдөө нутгийн гайхамшигийг мэдрэхдээ салгаад уулын цэвэр агаараар амьсгалаарай. Таны хөтөч таны сонирхол, сонгосон үйл ажиллагаанд нийцүүлэн маршрут болон хурдыг тохируулна. Тай байшинд эртний гайхамшигт архетекторын бүтээлтэй танилцахаас гадна хөнгөн зууш идэж, ус ундаа ууж амрах боломжтой.
Үдээс хойш та өөрийн хүссэнээр амрах эсвэл амралтын газраас санал болгож буй үнэ төлбөргүй үйл ажиллагаанд оролцох боломжтой. Май Чау дахь Avana Retreat нь нутгийн соёл, хүрээлэн буй орчныг бүрэн дүүрэн мэдрэх боломжийг олгодог олон төрлийн үнэгүй үйл ажиллагааг санал болгодог.
Avana Retreat–Май Чау-д хононо
Өглөөний чөлөөт аялал
Үдээс хойш зочид буудлаасаа гарах ба жолооч таныг Ханойруу хүргэж өгнө. Оройдоо Ханойд очио.
Ханойд хононо
Хуучин хорооллоос таныг тосч авсанаар аялал эхлэх ба далайн аялалд гарах хөлөг онгоц хүртэл хурданы замаар явна. Ирсэн даруйд тань 2 өдөр 1 шөнийн аялал хийх хурдны завь тосч авна.
Elite of the Seas буудалдаа бүртгүүлэн түлхүүрээ авч өрөөндөө орохоосоо өмнө амттай үдийн зоог барина. 15.00-17.30 цагийн хооронд завиар аялах /kayak/ үйл ажиллагаанд оролцохоор үүдний танхимд цугларна.
Хэрвээ цаг агаар тааламжтай байвал 16:00-18:00 цагийн хооронд Sundeck талбайд дронтой зургаа авахуулах боломжийг бүү алдаарай. 17:30 цагт, оройн 18:00 цагт эхлэх хоол хийх үзүүлбэр үзэхээс өмнө нар жаргах гайхалтай үдэшлэгт бэлдээрэй.
18:00-19:00 цагийн хооронд оройн 19:00 цагийн амтат оройн зоог барихын өмнө Happy hour таныг хүлээж байх болно.
Elite of the Sea Cruise дээр хононо
Усан дээгүүр нар мандахыг харах нь өдрийг эхлүүлэх гайхалтай арга бөгөөд та өглөөний 5:45-аас 6:15 хүртэл гольфын хичээлд оролцох боломжтой. Дараа нь 6:15-06:35 цагийн хооронд Тайчи дасгалд хийж оюун ухаан, бие махбодоо төвлөрүүлэнэ.
Өглөөний 6:45-аас өглөөний 7:30 хооронд ресторанд очиж амттай өглөөний цайгаа уугаарай. Өглөөний 7:45-д хүлээн авах хэсэгт цугларч, сэлүүрт завинд сууж, Харанхуй ба Гэрэлт агуйд зочилно.
Дараа нь усан онгоцруу буцаж ачаа тээшээ баглаж, хаалганы өмнө үлдээнэ. 9:30-д ресипшинд түлхүүрээ хүлээлгэн өгөөд 9:45-д ресторанд буфет өглөөний цай ууна.
10:45-д ундаа, рашаан сувиллын үйлчилгээ гэх мэт хөтөлбөрт заагаагүй өөрийн авсан үйлчилгээний хувийн төлбөрөө төлөх ба 11:10-аас эх газарлуу буцах моторт завиар хөдлөх ба 11:45-д хүрнэ. Эцэст нь Ханой хотын хуучин хороололд 14:00-14:30 цагийн хооронд бууснаар аялал өндөрлөнө.
Ханойд хоноглоно
Нисэх буудалруу хүргүүлэхээр таныг тосч авах хүртэл та цагийг өөрийн хүслээр өнгөрүүлэх боломжтой ба гайхалтай өнгөрүүлсэн аялалаа эргэн дурсангаа Вьетнам улстай салх ёс гүйцэтгээрэй.