Ханой хотод романтик бал сараа тэмдэглэх нь түүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газруудын дунд хайр цэцэглэдэг Вьетнамын зүрх сэтгэлд орших гайхалтай аялал байх болно. Бидний нямбайлан боловсруулсан аялалын туршлага нь таныг энэхүү эрч хүчтэй хотын романтик судлах үед танд болон таны хосд мартагдашгүй мөчүүдийг бий болгох зорилготой юм.
Таныг Ханой хотын Ной Бай олон улсын нисэх онгоцны буудалд ирэхэд манай төлөөлөгч угтан авч, хотын төвд байрлах зочид буудалд хүргэж өгөх ба тус өдрийн үлдсэн хэсгийг та өөрийн хүссэнээр өнгөрөөх боломжтой. Орой нь та колонийн үеийн барилгад оройн зоог барина.
Вьетнамын нийслэл Ханой бол эртний, өвөрмөц, сэтгэл татам, Азийн хамгийн гайхалтай колонийн архитектурыг хадгалсан орчин үеийн хот юм. Олон тооны нуур, цэцэрлэгт хүрээлэн нь хотод нам гүм амар амгалан уур амьсгалыг буй болгодог юм.
Ханойд хононо
Ханой хотоор хийх энэхүү аялал нь өглөөний 08.30 цагт зочид буудлын үүдний танхимаас эхлэнэ. Дайны үеийн жийп машинаар Ханой хотыг тойрон харуулах мэдлэгтэй эрч хүчтэй манай хөтөчтэй хамт өглөөний аялалаараа хийгээрэй. Аялал нь хотын гурван талыг тойрон аялахад хэрэгтэй хөтөчийн товч танилцуулгаар эхэлнэ.
Эхлээд зөвхөн нутгийн иргэдийн мэддэг гудамж талбайтай танилцац, хүмүүстэй уулзаж, нууц түүхтэй танилцах бөгөөд дараа нь Элчин сайдын яам, Ханой дуурийн театр, Лонг Биен гүүр болон бусад алдартай газрууд зэрэг Ханойн дурсгалт газруудаар дамжин Индохинагийн нийслэл хотын ногоон өргөн чөлөөгөөр аялана. Эцэст нь, хотын хамгийн том нуур болох Баруун нуурыг үзэж, "Фэнг шүй" дагуу бүрэлдэн буй болсон олон арван сүнслэг газруудын талаар олж мэдэх боломжтой. Энэхүү аялал нь таныг Ханой хотын сэтгэл хөдөлгөм аялалд хөтлөхөөс гадна цагаан хоолтон болон цагаан хоолны сонголттой уламжлалт Ханой хоолтой танилцах боломж олгоно.
Үдээс хойш – чөлөөт цаг
Орой нь таны Вьетнам дахь бал сар коктейлийн үдэшлэгээр үргэлжилнэ. Ханой хотын эртний өв соёлтой танилцахын зэрэгцээ нутгийн коктейл хийдэг гайхамшигт хүмүүстэй уулзаж олон төрлийн коктейл амсах боломжтой. Бидний аялал дарс, жазз хөгжимд дуртай нутгийн хүмүүсийн дунд алдартай хуучин баарнаас эхлэх бөгөөд тус газар нь 1920-иод оны жентльменүүдийн клубээс санаа авсан бөгөөд гайхамшигт коктейль зооглонгоо мартагдашгүй мөчийг бүтээх уур амьсгалыг бүрдүүлдэг юм. Дараагийн зогсоол бол маш сонгодог боловч уран сэтгэмж дүүрэн бар болон бартендерүүд таны ууж буй зүйлийн тухай дэргэрэнгүй түүх өгүүлэх хэсэг байх болно. Энэхүү өвөрмөц газар нь чадварлаг, шилдэг барменуудын нямбай бэлтгэсэн Ханой дахь хамгийн шилдэг коктейл болон гайхам сайхан дарсны сонголтийг санал болгож байгаа ба Ханой дахь 2-3 баарнаас л олох боломжтой супер онцгой коктейль үүнд багтах болно.
Жич: Хо Ши Мин бунхан Даваа, Баасан гаригт бүтэн өдөр, түүнчлэн 10-р сарын 1-ээс 11-р сарын 30-ны хооронд (ойролцоогоор) жил бүр халттай байдаг
Усан дээгүүр нар мандахыг харах нь өдрийг эхлүүлэх гайхалтай арга бөгөөд та өглөөний 5:45-аас 6:15 цаг хүртэл гольфын хичээлд оролцох боломжтой. Дараа нь 6:15-06:35 цагийн хооронд Тайчи дасгалд хйиж оюун ухаан, бие махбодоо төвлөрүүлэнэ.
Өглөөний 6:45-аас өглөөний 7:30 хооронд ресторанд очиж амттай өглөөний цайгаа уугаарай. Өглөөний 7:45-д хүлээн авах хэсэгт цугларч, сэлүүрт завинд сууж, Харанхуй ба Гэрэлт агуйд зочилно.
10:45-д ундаа, рашаан сувиллын үйлчилгээ гэх мэт хөтөлбөрт заагдаагүй үйлчилгээний хувийн төлбөрөө төлөх ба 11:10-аас эх газарлуу буцах моторт завиар хөдлөх ба 11:45-д хүрнэ. Таныг Ханой хотын Ной Бай нисэх онгоцны буудал руу хүргэж, үдээс хойш Дананг руу ниснэ. Нисэх буудалд таныг тосч аваад зочид буудал/резортруу хүргэж өгнө
Дананг-д хононо
08:00 цагт таныг Бана толгодод хүрэхийн тулд зочид буудлын үүдний танхимаас тосно. Очсон даруйдаа Бана толгод хүрэх анхны кабель машинаар явна. Бана толгод дахь кабель машины нь Зүүн өмнөд Азийн хамгийн орчин үеийн системүүдийн нэг бөгөөд дэлхийн хамгийн урт, хамгийн өндөр кабель машинуудын нэг юм. Dream Stream Cable машины зогсоол дээр очиж, дээрээс нь Дананг хотыг бүхэлд нь тольдох боломжтой. Кабелийн анхны аяллын дараа та дэлхийн алдарт Алтан гүүр, Францын дарсны зоорь, Le Jardin D'amour (9 цэцэрлэгээс бүрддэг) болон Лин Унгийн сүмд зочилно.
Дараа нь та 2-р кабелаар Францын тосгоны Кампанил, Лин Чуа Лин Ту сүм, Цайны дэлгүүрээр зочилно. Та хамгийн алдартай Алфийн галзуу хулганад суух боломжтой (таны орох тасалбарт багтсан), ба үүний дараа ресторанд үдийн зоог барина. (буфет). Таны дараагийн зогсоол Францын сүм хийд, ордонгуудаас сэдэвлэсэн зугаа цэнгэлийн парк болох Fantasy Park юм.
15:00: Бана толгодоос кабель машинаар буух ба зочид буудалд тань хүргэж өгнө.
Дананд хононо.
Үүнд: Туршлагатай жолоочтой хувийн тээврийн хэрэгсэл, англиар ярьдаг хөтөч, кабелийн машины тасалбар,орох хураамж, ус зэрэг багтсан
Энэ өдрийг та өөрийн хүссэнээр өнгөрүүлэх боломжтой.
Орой нь та эртний Хой Ан хотод зочилно. Та 400 жилийн настай Японы битүү гүүрээр аялах аялалаа эхлүүлэх ба Нарийн зам дагуу та Хятад, Япон, Франц, Европын архитектурын нөлөө бүхий байшингуудаар дүүрсэн жижигхэн гудамжаар зочилно. Дараа нь Ту Бон голын дагуу хагас цагийн турш дэнлүүний аялал хийж, шөнийн цагаар эртний хотыг үзэх боломжтой.
Зочид буудал руугаа буцахаасаа өмнө дэлгүүр хэсэх чөлөөт цаг танд гарна.
Дананг-д хононо
Энэ өдрийг та өөрийн хүссэнээр өнгөрөөх боломжтой
Дананг-д хононо
Дананг-д хононо
Нисэх буудалруу хүргүүлэхээр таныг тосч авах хүртэл та цагийг өөрийн хүслээр өнгөрүүлэх боломжтой ба гайхалтай өнгөрүүлсэн аялалаа эргэн дурсангаа Вьетнам улстай салх ёс гүйцэтгээрэй.