ДУБАЙ ХОТТОЙ ТАНИЛЦАХ 8 ХОНОГ

АЯЛЛЫН ТАНИЛЦУУЛГА

Энэ бол Вьетнамын ард түмэн, өв уламжлал, соёл урлаг, хоол хүнс болон гайхамшигт байгальтай танилцахыг эрэлхийлж буй аялагчдад зориулсан төгс аялал юм.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС
  • Тусгай тээврийн хэрэгслээр туршлагатай жолоочийн тосох болон хүргэх үйлчилгээ
  • Дан/Давхар/Гурван ортой өрөөнд 6 шөнө байрлах, өглөө болгоны өглөөний цай
  • Халонг булан дахь аялалын завиар 1 шөнө
  • Англи хэлтэй туршлагатай хөтөч
  • Хөтөлбөрт заасан хоол (Вьетнам зоогийн газар болон завин дээрх цэс)
  • Хөтөлбөрт дурдсан бүх орох тасалбарын хураамж
  • Sunworld-аас Ба На толгод руу явах кабелийн тасалбар, Ба На толгод дээрх парк руу орох хураамж
  • НӨАТ болон бусад бүх татвар
АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС
  • Олон улсын нислэг, нисэх онгоцны буудлын татвар
  • Вьетнамын визний хураамж
  • Хөтөлбөрт дурдаагүй бусад хоол, уух зүйлс, зөвлөгөө болон бусад хувийн зардал, үйлчилгээ.
  • Аяллын даатгал

Ханой дахь Ной Бай олон улсын нисэх онгоцны буудалд ирэхэд таныг тосож аваад зочид буудалд хүргэж өгнө. Вьетнам үндэсний ресторанд оройн зоог барина (хоолны цэсийг цаанаас бэлдсэн байгаа)
Ханойд хононо

#
#

Ханой дахь Ной Бай олон улсын нисэх онгоцны буудалд ирэхэд таныг тосож аваад зочид буудалд хүргэж өгнө. Вьетнам үндэсний ресторанд оройн зоог барина (хоолны цэсийг цаанаас бэлдсэн байгаа)
Ла Каста Круз дээр хононо.

  • 08:00 Халонг булан руу явна
  • 10:30 Хай Дуонг мужид ирэх ба 20 минутын богино завсарлага авна.
  • 11:30 – 12:00: Туан Чау боомтод очино.
  • 12:00 – 12:30 Сирена/ Ла Каста Крузд -д хүрэлцэн ирэх ба угталтын уух зүйл таныг хүлээж байна. Аялалын ахлах аялалын багийнхантай уулзаж, аялалын болон аюулгүй байдлын удирдамж танилцуулна. Зочид буудалдаа бүртгүүлж орно.
  • 13:00: Гайхамшигт Халонг – Лан Ха булангаар аялж, гайхалтай чулуулгийн тогтоцыг бишрэнгээ өдрийн хоолонд далайн хоол зооглоно. Кат Ва бүсд харьяалагддаг Кон Вит (нугасан арал) болон Эрхий арал мөн Гиа Луан боомтоор үргэлжлүүлэн аялана. Лан Ха булангийн Лагун нуурыг үзэж сонирхоно. Усанд сэлэх эсвэл зүгээр л завин дээр биеэ наранд шарах боломжтой (хувийн онгоц, онгон зэрлэг байгаль цэвэр агаар)
  • 15:45: Та манай хөтчийн зааварчилгааны дагуу үзэсгэлэнтэй газруудаар каяактай аялах, усанд сэлэх эсвэл зүгээр л наранд биеэ шарж амрах боломжтой ба үүний дараа хонох газарлуугаа буцна.
  • 18.00: Ла Каста Крузд эргэн ирж, Нар жаргах үдэшлэгт оролцоно.
  • 19:00: Оройн хоолондоо далайн гаралтай онцгой хоол болон Вьетнам үндэсний хоолыг завин /хөлөг онгоц/ дээр зооглоно
  • 21:00: Оройн интертаймэнт арга хэмжээ: усан онгоцон дээр тоглоом тоглох: хөзөр, шатар, загасчлах, массаж хийлгэх, завин дээр хонох.
#
#

Ханой дахь Ной Бай олон улсын нисэх онгоцны буудалд ирэхэд таныг тосож аваад зочид буудалд хүргэж өгнө. Вьетнам үндэсний ресторанд оройн зоог барина (хоолны цэсийг цаанаас бэлдсэн байгаа)
Ла Каста Круз дээр хононо.

  • 7:00-7:45: Гайхамшит байгалийг толидонгоо өглөөний цай ууна.
  • 08:00: Үзэсгэлэнт булан болон түүний гайхалтай шохойн чулуун арлуудын гайхалтай үзэмжийг үзэж танилцана. Жуулчид алдарт Мэлхийн цөөрөмд зочлах дуртай ба энд та завиар аялах, гайхамшигт байгалийн тогтоцтой танилцах эсвэл усанд сэлэх боломжтой...
  • 09:15: Өөрийн өрөөндөө буцаж ирээд амрах ба өрөөгөө хүлээлгэж өгөхөөсөө өмнө өөрийн бүх ачаагаа сайтар шалгаарай.
  • 09:30: Өрөөгөө хүлээлгэн өгөх ба Ла Каста далайн аялалын сүүлийн өдрийн хоолоо иднэ.
  • 11:30: Туан Чау боомтод хүрэлцэн ирж, аялагчид далайчидтай салах ёс гүйцэтгэж, аялалаа дуусгана.
  • 12:00: Ханой руу машинаар буцах ба замдаа хоттой танилцана.
  • 15:30 Цагт та Лотте ажиглалтын тавцан дээр очно. Энэ нь тус дүүргийн хамгийн өндөр барилгуудын нэг болох Лотте төвийн 65 давхарт байрладаг бөгөөд гайхалтай үзэмжтэй. Та өндөр хурдны цахилгаан шатаар явах бөгөөд энэ нь таныг нэг минут хүрэхгүй хугацаанд өндөр тавцан руу гаргана. Та оргилд гарсны дараа хөд доор тань буй гайхамшигт үзвэрүүдийг тольдох ба тэнд та мартагдашгүй өдрийг өнгөрүүлэх боломжтой. Sky Walk дээр үүлэн дээгүүр алхаж байгаа мэт мэдрэмж төрдөг ба Ажиглалтын тавцангаас хотыг сайтар ажиглаж эсвэл Хайрын гэрэл зургийн хэсэгт хэдэн зуун зураг даруулаарай.
  • Лотте ажиглалтын тавцан (65-р давхарт байрладаг) руу орох тасалбар: Гунигтай дурсамжуудаас салах, Медиа галерей, Архив үзүүлэгч, Хөгжилтэй алхалт, Хайрын зургийн хэсэг, Тэнгэрийн алхалт, болон Зүрхнээс зүрхэнд гэх мэт хэсгүүд бүгд багтсан.

    Дараа нь Вьетнам үндэсний ресторанд үдийн зоог барина. Үдээс хойш Ба Диний талбай, Ерөнхийлөгчийн ордон зэрэг газруудаар аялж хотоор богино хэмжээний аялал хийх ба Галт тэрэгний гудамжинд зочилж, найзууддаа үзүүлэх гайхалтай зургаа авахуулаарай. Вьетнам хоолны газар оройн зоог барина. (хоолны цэсийг цаанаас бэлдсэн байгаа)

#
#

Зочид буудалдаа өглөөний цай ууна
Өглөөний чөлөөт цаг
12.00 Өдрийн хоолонд хүргэж өгөхөөр таныг буудлаас тосч авна.

Үдээс хойш машинаар таныг Гантиг уул руу аваачих ба багахан хугацаа зарцуулна.
Эхлээд Лин Ун Пагода руу шатаар авирна. Орой дээр нь та сүм хийдүүдээр зочилж, олон
тооны агуй түүний гайхалтай үзэмжийг олж харах боломжтой бөгөөд доор нь буй бүхэл
бүтэн газар нутаг, далайн эргийг бүтнээр нь харах боломжтой. Цогцолборыг тойрон хэдэн
цаг зугаалж, гэрэл зураг авсны дараа хөнгөн зууш иднэ. Мөн алдарт Гантиг уулсын бэлд
байрлах Non Nuoc чулуун сийлбэрийн тосгонд зочилно. Нутгийн иргэдийн гар урлалын
бүтээлүүдтэй танилцах боломжтой.

Таныг зочид буудлаас тосож аваад Хой Ан руу оройн хоол зооглох газарт хүргэж
өгнө. Дараа нь таны хөтөч танд хуучин хотыг тойрон харуулна. Та олон сонирхолтой
газруудаар явган аялах боломжтой ба үүнд доорх газрууд багтана: 400 жилийн
настай Японы битүү гүүр болон Хятад, Япон, Франц, Европын архитектурын
шийдэл бүхий байшингуудтай жижигхэн гудамжаар алхана. Явган аялалын дараа
шоппинг хийх болон чөлөөт цаг танд гарна. Эсвэл таны хөтөч таныг Ан Банг далайн
эрэг рүү аваачиж далайн эрэг дээрх баар, пабаар үйлчлүүлэж болно.

Орой болоход таныг Дананг дахь зочид буудалд тань хүргэнэ. ( Зочид буудалд хононо)

Дананг хотод хононо

#
#

Зочид буудалдаа өглөөний цай ууна

08:00 цагт таныг Бана толгодод хүргэхийн тулд зочид буудлын үүдний танхимаас тосно.
Очсон даруйдаа Бана толгод хүрэх анхны кабель машинаар явна. Бана толгод дахь кабель
машины нь Зүүн өмнөд Азийн хамгийн орчин үеийн системүүдийн нэг бөгөөд дэлхийн
хамгийн урт, хамгийн өндөр кабель машинуудын нэг юм. Dream Stream Cable машины
зогсоол дээр очиж, дээрээс нь Дананг хотыг бүхэлд нь тольдох боломжтой. Кабелийн
анхны аяллын дараа та дэлхийн алдарт Алтан гүүр, Францын дарсны зоорь, Le Jardin
D'amour
(9 цэцэрлэгээс бүрддэг) болон Лин Унгийн сүмд зочлох болно.

Дараа нь та 2-р кабелаар Францын тосгоны Кампанил, Лин Чуа Лин Ту сүм, Цайны
дэлгүүрээр зочилно. Та хамгийн алдартай Алфийн галзуу хулганад суух боломжтой (таны
орох тасалбарт багтсан)
, ба үүний дараа ресторанд үдийн зоог барина. (буфет). Таны
дараагийн зогсоол Францын сүм хийд, ордонуудаас сэдэвлэсэн зугаа цэнгэлийн парк
болох Fantasy Park байх болно.

15:00: Бана толгодоос кабель машинаар буух ба зочид буудалд тань хүргэж өгнө.

Жич: Алтан гүүр нь сүүлийн үед цахим ертөнцөөр ихэд тархаж, гадаадын болон
дотоодын жуулчдыг Бана толгод болон тус газарт зочлохыг улам ихээр татдаг
болсон тул ялангуяа амралтын өдрүүд, бүх нийтийн амралтын өдрүүдэд хөл
хөдөлгөөн ихтэй байдаг болохыг анхаарана уу.

Дананд хононо.

#
#

Зочид буудалдаа өглөөний цай уух ба энэ өдөр нь чөлөөт аялалын өдөр юм

Дананд хононо.

#
#

Өглөө эрт Ханой хотруу богино нислэг хийхээр Дананг нисэх онгоцны буудал руу хүргэж өгнө. Ирсэн даруйд таныг тосож аваад зочид буудалруу хүргэх ба ачаа тээшээ зочид буудалдаа үлдээнэ.

Бүтэн өдрийг та шоппинг хийх, явган аялах гэх мэтээр өөрийн хүссэнээр өнгөрөөх боломжтой.

Дананд хононо.

#
#

Зочид буудалдаа өглөөний цай ууна

Та шоппинг хийх, явган аялах гэх мэтээр өөрийн хүссэнээр өнгөрөөх боломжтой.

Таныг Ной Бай олон улсын нисэх онгоцны буудалд хүргэж өгсөнөөр аялалын үйлчилгээ дуусгавар болно.

#
#